Эль Сальвадорын эрх баригчид өөр хоорондоо зөрчилтэй хамгийн хэрцгий хоёр бүлгүүдийг нэг шоронд хорих шийдвэр гаргажээ. Энэ шинэ шорон руу 1177 алуурчин, дээрэмчин тээвэрлэн илгээхээр болжээ. Шинэ шоронгийн аюулгүй байдлын арга хэмжээ нэмэгдэж, ялтан алдахгүй байх тал дээр анхаарч гадаад ертөнцтэй харилцаа холбоотой ажиллахаар болжээ. Өмнө нь шоронд дээрэмчидийн бүлэглэлийн удирдагч удирддаг байсан ба хорих ангид хориглосон зүйлсийг ашигладаг байжээ. Үүнийг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.
Б.Нарангэрэл