Өдгөө энэ дэлхий дээр сэлфи зурганд дэндүү ихээр автсан ганцхан хүн байдаг бөгөөд тэр нь армян гаралтай америк бүсгүй Ким Кардашьян гэдэг нь нууц биш. 34 настай од бүсгүй өөрийнхөө гэрэл зургийг авах тун ч дуртай бөгөөд 700 гаруй гэрэл зургаас бүрдсэн сэлфи номоо хүртэл хэвлүүлж амжсан.
Түүнээс гадна Кимберли бүсгүй фотошоп программ дээр дэндүү сайн ажилладаг нэгэн хүнийг тусгайлан хөлсөлж авсан бөгөөд гэрэл зургуудаа цахим сүлжээнд байршуулахаасаа өмнө элдэв өө сэвээ түүгээр янзлуулдаг юм. Тиймээс Кардашьян “Сэлфиний хатан хаан” гэсэн өргөмжлөлийг зүгээр ч нэг хүртээгүй байх.
Түүний тун удахгүй хоёр нас хүрэх гэж байгаа Норт охин ч “Сэлфиний гүнж” гэдэг хэргэмийг зүүж байгаа билээ. Ким бүсгүй охиноо хар багаас нь урлагийн энэ төрөлд дасгаж байгаа бөгөөд тун удахгүй өөрийнхөө залгамжлагч болно гэдэгт итгэлтэй байгаа аж.