Бяцхан цуврал алуурчин Мэри Бэлл

1509802_1581710075448320_3097637036477663181_nМэри Флора Бэлл нь 1957 оны тавдугаар сарын 26-нд Англи улсад төрсөн бөгөөд 1968 онд 2 хүүгийн (4 настай Мартин Броун, 3 настай Брайн Хөв) аллагын хэргээр яллагдсан юм. Эхний хэргээ үйлдэхдээ Бэлл 10-хан настай байсан ба 11 настайдаа 2 дахь аллагаа үйлджээ.

Мэри Бэлл нь ээжийгээ 17 настай байхад нь төрсөн бөгөөд эх нь Бэллийн эцгийг Билли Бэлл гэдэгт итгэдэг байсан ч яг тогтоогдоогүй ажээ. Бэтти нь Биллитэй Мэриг төрөхөөс өмнө сууж байсан ба Билли хулгайн хэргээр шоронд орсон хэдий ч эхнэртээ ихэд хайртай, хэзээ ч гар хүрч байгаагүй байна. Бэтти охиноо төрсний дараа хэд хэдэн удаа осол мэт харагдуулан охиноо алах гэж оролдож байсан гэж ойр дотныхон нь мэдүүлсэн бөгөөд Мэриг 4 настайгаас нь хүнтэй хавьтахыг хүчилдэг байсан гэж Мэри өөрөө хэлсэн байна.
Бэлли 1968 оны 5 сарын 25-нд Мартин Броуныг 11 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр боож алсан байна. Энэ хэргээ тэрээр ганцаараа үйлдсэн гэдэг. Хоёр дахь аллагаа үйлдэх хүртлээ Мэри болон түүний 13 настай найз Норма Болл нар Скотсвүүд дахь хүүхдийн цэцэрлэг рүү нууцаар орон, Мартиныг алсан гэдгээ хүлээсэн зурвасууд үлдээж байсан байна.
1968 оны долоодугаар сарын 31-нд Мэри хоёр дахь аллагаа үйлдэж Брайн Хөвийг боож алсан байна. Тэгээд гэдсэн дээр нь сахлын хутгаар “M” үсэг бичин үлдээжээ. Гэхдээ “N” байсны “M” болгож зассан гэдэг, би үүнийг нь Норма гэдгийг нь Мэри болгосон болов уу гэж бодож байна. Магадгүй хоёулаа үйлдсэн гэдгээ илтгэж, цуврал алуурчид шиг тэмдэг үлдээж байя гэж бодоцгоосон байх л даа.

11164788_1581710022114992_8281649221416358025_n

Ямартай ч охидууд баригдаж, 1968 оны арванхоёрдугаар сарын 17-нд Норма цагаатгагдаж, Мэри 12 жилийн жирийн дэглэмтэй шоронд хоригдох ял авчээ.

Мэригийн ээж нь охиноо баригдахад төлбөртэй ярилцлага өгч байжээ.

12 жил шоронд хоригдсоныхоо эцэст 23 насандаа Мэри Бэлл суллагдаж, нэрээ солин өөрийн шинэ амьдралаа эхэлжээ. Охин нь ээжийгээ цуврал алуурчин байсныг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлсэн байна. Хуулинд охиных нь нэрийг нууцлах хугацааг 18 нас хүртэл гэж заасан байдаг ч Мэри 2003 онд шүүхдсэний эцэст Мэри өөрийнхөө болон охиныхоо нууцлалыг амьдралынхаа турш байлгахаар тогтоолгож чадсан байна.
Одоо тэрээр 57 настай.

Мэри Бэлл: Аллага бол тийм ч муу зүйл биш, хэн ч байсан хэзээ нэг өдөр үхнэ шүү дээ гэж хэлсэн гэдэг.
Сэтгэцийн өвчин гэж энэ л байхдаа.

эх сурвалж: horiotoi.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …