Өнөөдөр болох үйл явдал

download (4)07:30 цагт ОХУ-ын Ангарска хотын төв талбайд парад алхах “Тэмүжин-Өрлөг”-ийн сурагчид БХИС-ийн сургуулиас ОХУ-ыг зорино. Утас: 99795099


10:00 цагт “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг  Эрүүл мэнд, спортын яамнаас “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэхээр болсон талаар болон ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулах арга хэмжээг ЭМСЯ-ны хурлын “Б” танхимд зохион байгуулж мэдээлэл хийнэ. Утас: 264923


10:00 цагт “Түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах үндэсний уулзалт-2015” сэдэвт үндэсний уулзалт  БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд болно. Утас: 99106727


11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Балбын ард түмэнд туслацгаая” хандивын үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн хуралд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан О.Нямдаваа,/ Балбыг хамаарсан элчин сайдаар ажиллаж байсан/ ОУУЗУХСНХ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Энхжин нар оролцоно. Мөн Баянхошуу дахь цэцэрлэгийн багачууд оролцоно. Утас 99022376


12:00 цагт 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтын лого, цахим хуудасны нээлт МҮОНРТ-ийн Төв байранд болно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …