2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн байдлаар:
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3392 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
ХӨСҮТ-д нийт 413 хүн хэвтэн эмчлэгдэж, шинээр 111 хүн хэвтсэн бөгөөд 201 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарсан байна. Үүнээс 99 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 18 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Эбола вируст халдвар:
2015 оны 04-р сарын 29-ны байдлаар 26378 тохиолдол бүртгэгдэж, 10948 (41.5%) нас баржээ. 864 эрүүл мэндийн ажилтан өртөж, 503 (58.2%) нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 22, Сьерра-Леонд 11 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Тууралтат халдвар:
Бразил улсын 6 мужид тууралтат халдварын 6807 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Насны ангиллын хувьд 20-40 насныхан зонхилж, 9 сараас 98 настай хүмүүс өвчилжээ. Өвчний шалтгааныг тогтоохоор вирусын гаралтай өвчнүүдийн шинжилгээ хийгдэж байна. 425 сорьц шинжилсэний 13 хувьд Денгийн чичрэг өвчин тодорхойлогджээ.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуу, H5N1, Турк улсад:
Тус улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1 вируст халдвар 127 шувуу өртөмхий байснаас 35 шувуу өвчилж, 92 шувууг устгасан байна.
Эх сурвалж: ДАЭМБ