Бусдын эд хөрөнгийг удаа дараа галдан шатаасан хэрэгт 3 жил 6 сар хорих ял оноолоо

20141030_100913-300x180Баян-Өлгий аймгийн иргэн М.Күмисбек нь хувийн өс хонзонгийн улмаас 2015 оны нэгдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Ногооннуур сумын 4 дүгээр багийн иргэн Т.Солтаншарипийн хаваржаан дахь 1 авто машин өвсийг хашааны хамт, мөн өвөлжөөнд байсан 1 автомашин өвс, эсгий, гэрийн тооно зэргийг санаатай галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн байна.

 М.Күмисбекд холбогдох хэргийг Сум дундын 2 дугаар шүүхээс Ногооннуур сумын төвд буюу ард иргэдийн дунд нээлттэй шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгч М.Күмисбекийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 3 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …