Монгол улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий аймагт нийт 3584 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 404 хүн лабораторийн шинжилгээгээр, 301 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлого:
4 дүгээр сарын 28-аас 5 дугаар сарын 5-ны хооронд нийт 415 хүн архинд хордсоны улмаас эмнэлэгт хандаж, 14 хүн (3.3%) нь хэвтэн эмчлэгдсэн байна.
Эх сурвалж: НЭМГ
Томуу, томуу төст өвчин:
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 73662 хүн хамрагдсанаас 3579 хүн буюу (4.9%) томуу томуу төст өвчтэй оношилогдсон ба энэ нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 0.1%-иар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: НЭМГ
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар:
2015 оны 04-р сарын 29-ны байдлаар 26378 тохиолдол бүртгэгдэж, 10948 (41.5%) нас баржээ. 864 эрүүл мэндийн ажилтан өртөж, 503 (58.2%) нас баржээ. Одоо өвчний тархалттай байгаа Гвинейд 22, Сьерра-Леонд 11 тохиолдол бүртгэгдэж, Либерит бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ