Хөлбөмбөгийн тэмцээн болж байна

_MG_0105_optМонгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом-2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулагдаж байна. Өнөөдөр /2015.05.09/ хөл бөмбөг, ширээний теннисний төрлөөр тэмцээнүүд эхэллээ.

Хөл бөмбөгийн тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын нийт 8 баг, тамирчид оролцон өрсөлдөж байна. Эдгээр 8 баг тойргийн шугамаар өрсөлдөж ялагчаа тодруулах юм.

Жил бүр спортын 7 төрлөөр Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд тэмцээнийг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна.

Энэхүү урлаг, спортын наадам 2015 оны 05 дугаар сарын 09-23-ны өдрүүдэд болох юм. Энэ хүрээнд хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, биллиард, дартс, шатар, урлагийн арга хэмжээ гэсэн төрлүүдээр зохион байгуулагдах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …