Катя Зол Малайз нөхрийнхөө дэмжлэгийг авахаа больсон

k1Монголоос анх удаагаа Нью-Йоркын загварын долоо хоногт оролцоод ирсэн загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг нөхөр хүүхдээ тас нуудаг гэнэ. Ингэж нуухийн учир бас бий бололтой.
Тэрээр Малайзад загвар зохион бүтээгчийн сургууль дүүргэж, “СК” моделийн агентлаг болон Jaymatt зэрэг газруудтай хамтран ажиллаж байсан удаатай ч  энэ бүхний цаана нь Малайз нөхрийнх нь дэмжлэг, нөмөр нөөлөг байсан нь гэдэг.
Үнэндээ тэрээр гадаадад сурч байхдаа Тони Лин хэмээх Малайз залуутай ханилж хөөрхөн хүүтэй болсон  энэ тухайгаа тас нууж, олон нийтэд зарладаггүй. Сургаар бол Катя  нөхөр хүүхдээ орхин Монголдоо төвхнөх болсон гэнэ.
Энэ тухай Таныг Малайзад хүнтэй гэрлэсэн, хүүхэдтэй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар үнэн мэдээлэл өгөөч? гэсэн асуултанд тэрээр  хариулахдаа:
– “Би амьдрал зохиож үзсэн эх хүн. Би үүнийг алдаа гээд нуугаад байгаа юм байхгүй. Хүний л амьдралд тохиолддог зүйл Катягийн амьдралд тохиолдсон. Харин ч би азтай. Миний хүүхэд надтай хамт өсөөд л явчихна. Би амьдрал үзсэн. Тиймээс юунд ч яарахгүй байна. Надад дахиад алдах эрх байхгүй. Энэ утгаараа хэн нэгний туслалцаагүйгээр бүхнийг тэгээс нь эхлээд явж байна”  гэсэн нь  дээрх яриаг улам бүр батлаж байх шиг.
Катя Зол одоо л хэн нэгний туслалцаагүйгээр өөрөө амжилтын оргил руу тэмүүлж байгаа  ажээ.
А.Тамир
ugluu-logo

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …