Техник технологи хөгжсөн өнөө үед кино хийнэ гэдэг маш амархан гэж зарим нэгэн хүн бодох байх. Гэтэл үнэндээ компьютер графикаар хийхээс илүү бодит мэдрэмжийг төрүүлэхийн тулд бодит зураг авах нь кино бүтээгчдийн туйлын зорилго байдаг. Ялангуяа зураглаачид аймшигт араатантай ч нүүр тулах хэрэг гардаг аж. Далайн хамгийн аюултай махчин амьтан бол яахын аргагүй акул. Энд үзүүлж байгаа зурган дээр зураглаач маань акулын өөдөөс айдасаа даран байж камераа барин зогсоно. Энэ л киног хамгийн гайхамшигтай болгодог зүйл билээ. Дэйв Риггс Өмнөд Австралийн цагаан акулын талаар баримтат кино бүтээхээр шийдсэн байна. Тэрээр энэ акулыг бараг долоо хоног дагаж зургыг нь авчээ. Акул нь 4 метр 57 см гаруй урттай аварга махчин загас юм. Түүний зургыг авахын тулд тэрээр амиа хүртэл гаргуунд нь гаргасан байна.
Б.Нарангэрэл