Гар утасны цэнэгийг удаан барих 15 арга

Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудын зай илүү удаан цэнэгээ барих болсон. Ялангуяа ашиглаагүй тохиолдолд 400-600 цаг буюу 16-20 хоног цэнэгээ барина. Харин ашигласан тохиолдолд 20 цаг буюу хоног хүрэхгүй хугацаанд цэнэгээ барина. Гар утсыг ашиглалгүйгээр хэрэглэнэ гэж бараг байхгүй. Баттерейний нас нь хэдэн удаа цэнэглэхээс шалтгаалдаг учир байн байн цэнэглэснээс болж амархан нурдаг. Та гар утасныхаа цэнэгийг удаан барих, баттерейг нь удаан ашиглах эдгээр аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Сар ашиглаагүй аппликэшнүүдээ устга

894491596Эдгээр аппликэшнүүд ашиглагддаггүй ч гэсэн цэнэг “идсээр” байдаг. Тиймээс хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гэж хадгалдаг мөртлөө ашигладаггүй аппликэшнүүдээ устгах хэрэгтэй.

2. Ашигладаг ч гэсэн ард нь (background) ажиллаж байдаг аппликэшнүүдээ хаа

375150948Олон аппликэшнүүд хэрэглээгүй байхад ард нь ажилласаар байдаг (faceebook, wechat, weather, хөгжим тоглуулагч г.м). Ашиглах шаардлагагүй үедээ эдгээр апп-үүдээ хаах хэрэгтэй.

 iOS – Settings—>General—>Background App Refresh ороод хэрэггүй апп-үүдээ хаа.

Android – Settings—>Data usage—> “restrict background data” гэдгийг унтраах хэрэгтэй.

3. Ашиглаж байгаа апп-аа битгий хааж бай

1842684104“Бүх апп-уудыг хаах” гэдэг арга гар утасны цэнэгийг барих хамгийн шилдэг арга боловч ашиглаж байгаа үед бүр ч дордуулна. Учир нь ашиглаж байгаа апп-аа хааж, дахин эхнээс нь ачааллах нь цэнэг их иддэг. Зөвхөн хэрэглэхгүй апп-уудаа хаагаарай.

4. Мэдэгдэл буюу notification-нүүдийг болиул

1035039083Олон апп-ууд, ялангуяа мэдээний апп-ууд байнга notification явуулж байдаг. Тэдгээрийг болиулах хэрэгтэй.

iOS – Settings—>Notifications ороод хэрэггүй notification-үүдийг хаа

Android – Settings—>Sound & notification—>App notifications ороод хэрэггүй notification-үүдийг хаа

5. Утсандаа имэйл ирсэнийг байнга мэдэгдэх хэрэггүй гэж “хэл” /зөвхөн iPhone/

1419652747Шинэ имэйл ирлээ гэж байнга мэдэгдэх нь цэнэгийг амархан дуусгадаг нэг шалтгаан.

iOS – go to Settings—>Mail, Contacts, Calendars—>Fetch New Data. Turn off “Push” гэдгийг дарах хэрэгтэй.

6. Байрлал тодорхойлогчийг унтраа

828579287GPS байнга ажиллаж байх нь цэнэг амархан дуусах нэг шалтгаан байдаг. Шаардлагагүй үед унтраах хэрэгтэй.

iOS – Settings—>Privacy—>Location Services.

Android – Settings—>General–>Location.

7. Дэлгэцний гэрлийн автомат тохируулгыг болиул

918010344Гар утасны дэлгэцний гэрэл хамгийн их цэнэг иддэг. Түүний их идэлтийг багасгахын тулд дэлгэцний гэрлийг бүдгэрүүлэх хэрэгтэй. Дэлгэцний гэрлийн удирдлагыг зарим хүмүүс автомат дээр нь тавьсан байдаг учраас хэзээ тод болж хэзээ бүдэг болж байгааг мэддэггүй.

iOS – Settings—>Display & Brightness. Turn off Auto-Brightness.

Android – Setting—>Display, turn off Adaptive Brightness.

8. Вибраторыг унтраа

1353258377Вибратор нь дуут дохионоос (ringtone) илүү их цэнэг иддэг. Шаарлагагүй тохиолдолд унтраах хэрэгтэй.

iOS – Settings—>Sounds

Android – утаснууд өөр өөр байдаг. Ихэнх нь дуу намсгадаг/ихэсгэдэг дээрээ дарж байгаад вибраторын зурган дээр дарж орно

9. Унтах / Автоматаар түгжих тохиргооны хугацааг багасга

860517894Хэрэглээгүй үед утасны дэлгэц ассаар байх нь цэнэг амархан дуусах шалтгаан болдог. Унтах / Автоматаар түгжих тохиргооны хугацааг богиносгож асуудлыг шийдэж болно.

iOS, – Settings—>General—>Auto-Lock.

Android – Settings—>Display—>Sleep.

10. Цэнхэр шүдээ /Bluetooth/ унтраа

310062130Таныг “цэнхэр шүд”-ийг байнга ашиглаад байдаг гэж бодохгүй байна. Ашиглаагүй үедээ унтраахгүй явдаг байж ч магадгүй. Шалгаад үзээрэй. Таны утасны цэнэгийг “хазсаар” байгаа ч юм билүү.

iOS – дээрээс доош бууж ирдэг цэсэнд байгаа

Android – Settings—>Bluetooth

11. Дүүртэл нь цэнэглэж, дуустал хэрэглэх хэрэггүй

1712676256Нокиа утасны үед зайг дүүртэл цэнэглэж, дуустал ашиглах тухай зөвлөдөг байсан. Гэхдээ энэ зөвлөгөө 2007 оноос хойш бараг хэрэггүй больсон. Ухаалаг утсыг заавал дүүртэл цэнэглэх албагүй. Бас дуустал нь хэрэглэх хэрэггүй байдаг.

12. Сүлжээ барихыг анхаарах хэрэгтэй

1204641200Муу үүрэн телефоны сүлжээ, 3G, 4G эсвэл муу Wi-Fi сүлжээ ашиглах нь гар утасны цэнэгийг амархан дуусгадаг. Учир нь муу сүлжээг барихын тулд их цэнэг зарцуулдаг байна. Сүлжээ муутай газар утсаа асаалттай байлгахыг хүсвэл сүлжээнүүдээ хаах хэрэгтэй.

13. Цэнэг хэмнэх апп хэрэглэ (battery saver зөвхөн Android)

5276168Сүүлийн үеийн утаснууд бүгд өөр дээрээ цэнэг хэмнэдэг апп-тай ирдэг болсон. Уг апп нь 20 хувь илүү удаан цэнэгтэй байлгадаг. Байхгүй бол татаж авах хэрэгтэй. Хэрэв ийм апп байхгүй бол Google Playstore-оос татаж авах хэрэгтэй.

Settings—>Battery

14. Airplane горим

Ямар нэгэн сүлжээ ашиглаагүй тохиолдолд Airplane горимд шилжүүлэх хэрэгтэй. Энэхүү арга нь цэнэг хэмнэхээс гадна илүү хурдан цэнэглэхэд ашиглаж болно.

Эх сурвалж:www.hiub.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …