Ухаалаг гар утсыг бүрэн утгаар нь ашиглаж чаддаггүй гэх шүүмжлэл Монголчуудын дунд бий. Андройд үйлдлийн системтэй утас бүхэн NFC хэмээх дэвшилтэт технологийн ачаар эзнээ дэлхийтэй холбох том гүүр болдог аж. Тодруулбал, өдөр тутмын шуурхай мэдээллээс гадна үнэ цэнэтэй оюуны хөдөлмөр, зөвлөгөө, судалгаа, шинжилгээний контент авч, телевизүүдийн шууд эфирийг гар утсаараа үзэх боломжийг дээрх технологи олгодог. Монголд энэ системээр дамжуулан үйлчилгээ хүргэж буй хамгийн өргөн хүрээтэй нь “Шинэ Хороолол” ХХК-ийн Цахим Хөтөч карт юм. Хэтэвчинд багтах жижигхэн картыг ухаалаг утсандаа ойртуулахын төдийд NFC систем автоматаар нээгдэж, таны хүссэн мэдээллийг дэлгэж, нээхэд бэлэн болно. Эдгээрээс уламжлал соёлын тайлбар, заншлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дурдаж болох юм. Эрдэмтэн, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагуудын бэлтгэсэн өгөгдлийг нэгтгэн боловсруулсан тул Цахим Хөтөч картанд агуулагдах мэдээлэл үнэ цэнэ ихтэй. Мөн контент бүрийн төгсгөлд мэдээлэл, судалгааг боловсруулсан мэргэжилтэн, судлаач, зохиолчийг дурдаж, эх сурвалжийг тусгадаг нь зохиогчийн эрх, оюуны хөдөлмөрийг үнэлж буйн тод жишээ болжээ.
“Шинэ Хороолол” ХХК өнөөдрийн байдлаар цахим хөтөч картанд агуулагдах мэдээллийг орос, англи, уламжлалт монгол бичгээр хөрвүүлэх ажил гүйцэтгэж байна. Үүгээр дамжуулан эх орон, элгэн түмнийхээ уламжлал, өвөрмөц аж байдлыг олон улсад түгээн таниулахын сацуу хамтран ажилладаг компани, байгууллага, эрдэмтдийнхээ хөдөлмөрийг сурталчлах том боломж нээгдэнэ гэж үзэж буй юм. Юутай ч, тус компани NFC технологийг ашиглаад хэрэглэгчдэдээ хөнгөлөлт, өргөн хүрээтэй мэдээллийг шуурхай хүргэх цогц үйлчилгээг нэвтрүүлснээрээ Монголдоо төдийгүй дэлхийд анхдагч болсон байна.