ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.15/

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол Улсын хэмжээнд:

Улаанбурхан өвчин:

– Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний сэжигтэй 5551 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 441 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

0 aaaaulaanka 1

Эх сурвалж: ХӨСҮТ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 87%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж, 11.3%-ийг халууралт, цэврүүт тууралтат өвчний хам шинж эзэлж байна. Мөн Ховд, Завхан, Дархан-Уул, Дундговь, Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргүүдээс Улаанууд өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

 0 aaaaulaanka 2

Эх сурвалж: ХӨСҮТ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдлын мэдээ:

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат өвчтөн “Э”, эрэгтэй, малчин. Өвчтөнөөс авсан сорьцод нян судлалын шинжилгээгээр боом төст нянгийн ургалтгүй, ПГУ-аар боомын үүсгэгчийн плазмидын ген тодорхойлогдоогүй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Осол, гэмтлийн мэдээ:

5 дугаар сарын 6-аас 12-нд ГССҮТ-д нийт 1759 хүн хандаж, 64.6%-ийг эрэгтэйчүүд, 28.9%-ийг 0-15 настай, 11.2% нь хэвтэн эмчлэгдэж, 13% нь согтуугаар энджээ. 35.5% нь уналтаар, 14.2% нь зам тээврийн ослоор, 17.6% нь амьгүй механик зүйлд өртөх, 15.9% нь хүчирхийлэлд өртөж хандсан байна.

Эх сурвалж: ГССҮТ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 10-ны байдлаар 26825 тохиолдол, 11129 (41.4%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 9 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2 ) бүртгэгдсэн нь энэ жилийн хамгийн бага бүртгэгдсэн долоо хоног болж байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуу, H7N9:

БНХАУ-д шувууны томуугийн H7N9 вируст халдвараар 6 хүн өвчилж, 2 хүн нас барсан байна. 3 дугаар сарын 26-аас 4 сарын 12-нд тус тус шинж тэмдэг эхэлсэн ба насны хязгаар 3-67 настай, дундаж нас 36. 4 эрэгтэй. 4 тохиолдол (67%) шувуутай харьцсан өгүүлэмжтэй байна. Өвчний тохиолдлууд Анхуй (1), Фужиан (1), Жиансу (1), Шанхай (1), Зшейсинг (2) мужуудад бүртгэгджээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …