Гол нэрийн зарим барааны үнэ 1.8 хувиар буурчээ

image

 Үндэсний статистикийн хорооны мэдээллэж буйгаар  2013 оны 6-р сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 1.8 хувиар буурсан бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар өмнөх сарынхаас үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 0.3 хувь, ямааны махны үнэ 2.1 хувь, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурсан байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад адууны махны үнэ 0.7 хувиар өссөн байна. Бусад махны үнэ тогтвортой байна. 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 8129 төгрөг, хонины цул мах 8000 төгрөг, үхрийн /ястай/ мах 8914 төгрөг, үхрийн цул мах 10286 төгрөг, ямааны мах 6133 төгрөг, адууны мах 6767 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувиар буурч, задгай 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 6-р сарын 25-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …