Дэлхийн оюутны спортын их наадам Универсиад 2015-д БНСУ-ын Гванжу хотноо оролцох Оюутны шигшээ баг энэ 5 дугаар сарын 19-нд Эрхүү хотноо очиж тус хотын Байгаль Арена спортын ордонд нэгдсэн бэлтгэл сургуулилтанд орж эхлэв.
Маргааш Монголын баг тус хотын Иркут багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийнэ. Харин 5 сарын 22-нд Политехникийн их сургуулийн 25-нд Эрхүүгийн их сургуулийн багуудтай нөхөрсөг тоглолтоо үргэлжүүлэн хийхээр болжээ.
эх сурвалж: undesten.mn