Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ

fcf4caf718b76a0c2d9fc747ce34bfbfИндонез улсад цэрэг татлагад орж байгаа бүх бүсгүй чүүдийн онгон эсэхийг шалгадаг байна. Тэгвэл Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллагаас онгон эсэхийг шалгахгүй байхыг шаардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Онгон эсэхийг шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл юм гэж мэдэгдсэн аж.

Бали аралд босон цэргийн анагаах ухааны бага хурал дээр Индонезоос Хүний эрхийн төлөө байгууллага болон Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах олон улсын зөвлөл энэхүү асуудлыг хөндсөн аж.

Дээрх шалгалт нь эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагийн зэрэгцээ олон улсын хуулиар  зүй бус харьцсан, эрүүдэн шүүсэнтэй тэнцэх юм гэж Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах олон улсын зөвлөл мэдэгдсэн байна.

Эрэгтэй офицерын сүйт бүсгүй гэрлэхээсээ өмнө шалгалтад орох шаардлагатай байдаг талаар хоёр байгууллага дурдсан боловч энэ бол өөр хэрэг гэж армийн албан хаагчид мэдэгджээ.

50c8f1adaeec5b50fecf4ef7fa0243d6 032a39d5c13631158fc70c44452a95d9эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …