Дэлхийн хамгийн жихүүдэс төрүүлэм арлууд

Дэлхий дээр сэтгэл татам үзэсгэлэнтэйгээс гадна аймшигтай бас аюултай газрууд олон байдаг. Зарим газар байгалиасаа аюултай байдаг бол хүний хүчин зүйлээр  бий болсон ийм газрууд илүү аюул, хөнөөлтэй байх нь бий.

Фараллон арал

5ah6gv0oj6jvahrhro4uvkcnvs

Сан Францискогийн эрэгтэй ойролцоо байдаг Фараллон арал туйлын үзэсгэлэнтэй. Халим, далайн гахай, аварга махчин загас болон тэнгисийн олон төрлийн шувуудын эх нутаг болсон онгон зэрлэг байгальтай.  Гэвч хааяахан энэ үзэсгэлэнг бишрэхийн зэрэгцээ судалгаа шинжилгээ хийхээр очдог шумбагчдыг эс тооцвол хүмүүс тэр болгон энэ үзэсгэлэнт арал дээр зочлоод байдаггүй. Энэ нь арлын аюулгүй байдалтай холбоотой аж. 1946-1970 оны хооронд олон жилийн турш арлын ойр орчмын тэнгисийн усанд цөмийн хаягдлын цэг байжээ. Одоогоор арлыг тойроод 47500 галлон хаягдал байдаг байна. Чингэлэгт хийсэн эдгээр хаягдлуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл одоогоор тодорхойгүй байгаа ч арлыг аюултай бүсэд тооцдог байна.

Окуношима

22oc8do0968ll5su9mupd7ri8p

Туулайн арал хэмээх нэрээрээ мөн алдаршсан Окуношима нь дэлхийн II дайны жилүүдэд Японы хорт хийн үйлдвэрийн төв байжээ. Тухайн үед ойролцоогоор зургаан килотонн хорт хий үйлдвэрлэж, туулайнууд дээр лабораторийн туршилт хийдэг байсан учир Туулайн арал гэж нэрлэх болсон байна. Дайны төгсгөлд хорт хийг цэвэрлэсэн хэдий ч арал дээр амьтан хүн суурьших боломжгүй, наанадаж аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэй хэвээр үлджээ. Арал дээр цэвэрлэгээ хийсний дараа хүн амьтан нутагшуулах шийдвэрүүд хүртэл гарч байсан ч хорт хийн урт хугацааны үр нөлөө нь зарим талаар тодорхойгүй хэвээр үлдсэн учир айдас, жихүүдэс төрүүлэм хэвээр байгаа аж.

Бикини Этолл

1r2fj0b7dfjva5ga44bm5c351r

1946 онд явуулсан “Crossroads” ажиллагааны хүрээнд Маршаллын арлуудын дундах Бикини Этолл дээр цуврал цөмийн туршилт явуулж байжээ. Тэдгээрийн нэг бол түүхэнд “Бэйкер” хэмээн алдаршсан туршилт, дэлбэрэлт бөгөөд энэ үеэр асар том хэмжээний мөөгөн үүл үүсч, өндөр төвшний цацраг идэвхт бодисын агууламжтай ус ойр орчимд цацагдсаны учир ойролцоо байсан усан онгоцуудыг хоргүйжүүлэх ажиллагаа хүртэл өрнүүлж байжээ. Дараа нь 1954 оны гуравдугаар сард АНУ “Castle Bravo” ажиллагааны хүрээнд анхны устөрөгчийн бөмбөгөө мөн энэ арал дээр туршсан байна. Энэ нь АНУ-ын хийсэн хамгийн том цөмийн туршилт байсан бөгөөд тооцоолж байснаас хавьгүй том радиуст цацраг идэвхт бодист тархаж, ойр орчмын арлуудаас гадна 23 хүнтэй Японы загасчдын завь үүнд өртөж байжээ. 1978 онд Францын эрдэмтэд уугуул орчин суугчдын биеэс асар өндөр хэмжээний цацраг идэвхт бодис илрүүлсэн байдаг. Арлын оршин суугчдын дунд үр зулбалт, өвчлөл маш өндөр байдгийг үүнтэй холбон тайлбарладаг байна.

Возрождения

49mkh2tn8q0du466msto4c1b5v

Возрождения буюу Дахин төрсөн хэмээн нэрийдсэн энэхүү арлыг Казахстан, Узбекстан улс хуваан эзэмшдэг бөгөөд Аралын тэнгисийн ус ширгэснээр эх газартай холбогдсон байна. Өвөрмөц тогтоцтой хэний ч харааг булаам энэ арал дээр бас л хэн ч очихыг хүсдэггүй. Бүр жихүүцдэг. Энэ нь 1948 онд уг арал дээр биологийн зэвсгийн нэгэн лаборатори байгуулж байсантай холбоотой аж. Уг лабораторид хамгийн аюултай халдварт өвчнүүдийг биологийн зэвсэг болгон ашиглахаар туршилт хийж байжээ.

Рунит арал

1onkc4pb5i1jnsqgfogo97uhp0

АНУ-ын цөмийн туршилт хийж байсан Номхон далай дахь Маршаллын арлуудын нэг нь Рунит юм байна. Арал дээр 1970-аад оны сүүлч хүртэл цөмийн туршилт хийж байсан бөгөөд 1977 онд томоохон хэмжээний цэвэрлэгээний ажиллагаа зохион байгуулж, ойролцоохь арлууд дээр цацраг идэвхт бодист хордсон 111 мянган шоо яард хөрш шороо болон бусад материалыг зөөж аваачин туршилтаас үүссэн асар том тогоонууд руу хийж булж байжээ. Ингээд дээгүүр нь 358 ширхэг цементэн хавтангаар бүрж тагласан байна. Олон жил үргэлжилсэн энэ ажиллагааны дараа буюу 1980 онд Засгийн газар нь Рунит арлыг хүн амьтан нутагшиж, суурьшихад аюулгүй хэмээн зарлаж, зарим оршин суугчдын эргэн суурьшихыг зөвшөөрсөн байдаг ч хүмүүс арлыг маш аюултай газарт тооцсон хэвээр байдаг аж.

Гринард арал

6tdsveg2f1ro8kkmhrb97p12d2

Дэлхийн II дайны үед Их Британийн Засгийн газар аюулт өвчнийг биологийн зэвсэг болгон ашиглахаар туршилт хийх шийдвэр гаргаж, Гринард арлыг эздээс нь худалдан авч байжээ. Шотландын нэг хэсэг болох энэ арал тэр цагаас хойш хэдэн арван жилийн турш тэр аяараа anthrax-аар хордсон байсан бөгөөд 1986 онд өвчин тараагч нянгуудыг устгахаар арал дээр 280 тонн формалдегид цацсан байна.

Миякезима

27b8he5hj86o9324mk09q1a5o4

Та маш их зоригтой байж гэмээнэ энэ арал дээр амьдарч болох юм. Японы Изүгийн бүлэг арлуудын нэг болох Миякезима нь маш идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд оршдог бөгөөд арал дээрх галт уул хэдхэн жилийн давтамжтайгаар байнга дэлбэрч байдаг байна. Гэхдээ үүнээс ч аюултай нь галт уул болон газраас нь хортой хүхэрлэг хий үргэлж ялгарч байдаг гэнэ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …