М.Уранцэцэг “World Masters” тэмцээний аварга боллоо

32_fe48bd467c29e322319a4a5e5567fd75fbdf6e94Олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдэж буй дэлхийн шилдгүүд хүч үзэх “World masters” тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан Морокко улсын Рабат хотод болж өндөрлөлөө.

Өчигдөр Дэлхийн аварга МУГТ М. Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48кг-д зодоглож дэлхийн аваргын мөнгөн медальт Аргентины Парето Паулатай барилдаж 1:16 секундэд цэвэр ялалт байгуулж “World Masters” тэмцээний аварга болжээ.

Ингээд манай жүдочид Дэлхийн шилдгүүдийн тулаан “World masters” тэмцээнд зургаа дахь алтан медалиа хүртлээ.

Тамирчиддаа баяр хүргэе.

download

Undesten.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …