ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.05.27/

0- aaaalogo_shine2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар

Монгол улсын хэмжээнд:  

Улаанбурхан өвчин:

-Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралтын хувь 87% байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого:

5 дугаар сарын 19-өөс 25-нд архины хордлогын улмаас 387 хүн хандаж, 20 хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 4% (17)-иар буурсан байна.

Эх сурвалж: НЭМГ

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 121478 хүн хамрагдсанаас 3303 (2.7%)-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар буурчээ.

Нийт өвчлөгсөдийн 85.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1375 дуудлага ирүүлсний 544 тохиолдол буюу 39.6% нь ТТТӨ гэж оношилогджээ.

Эх сурвалж: НЭМГ

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар:

2015 оны 05 дугаар сарын 17-ний байдлаар 27035 тохиолдол, 11184 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна. Энэ долоо хоногт Эбола вируст халдварын нийт 35 тохиолдол (Гвиней 7, Сьерра Леон 2) бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ласса вируст халдвар:

5 дугаар сарын 25-нд Ласса вируст халдварын нас баралтыг мэдээлсэн байна. Өвчтөн Либери улсаас ирсэн бөгөөд 5 дугаар сарын 25-нд нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …