Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 – ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж, 93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацаа 05 сарын 25-нд дууссан ч нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
