Хүсэл байвал хувь тавилангаа ч өөрчилж болдог гэдгийг харуулаад өгсөн хэвлэлийн баатар Н.Ган-Од жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болж, 14 настай охины сав суулгуулан өндөр өртөгтэй хүнд хагалгаануудыг амжилттай давсан нэгэн.
Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгаран жинхэнэ утгаараа төгс эмэгтэй болоод эх орондоо ирээд байгаа тэрбээр “охин бие”-ээ 450 саяын үнэд хүргэн баруун солгойгүй ярилцлага өгч эхэлсэн. Учир нь, Ганбууш буюу Н.Ган-Одын гоо сайхны хагалгааны зардал нийтдээ 450 сая төгрөг болсон гэх бөгөөд өөрт нь хайр зарласан бийлэгжүү эрчүүдэд энэ дайны үнэ өртөг яг тохирно хэмээн үзжээ.
Хэдийгээр бараг бүх хагалгаандаа үнэ төлбөргүй орсон боловч амьдрах байр, унах машин, өмсөх хувцас, идэх хоолоо хэрхэн олж авахаа мэдэхгүй учраас ийнхүү биеэ үнэлж байгаа юм байх. “Байр хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу очсон ч өөрийг нь харчихаад татгалздаг, тэр бүр хүнд хүчир ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, бас хэтэрхий их олны танил болсон тул бусдын халдлагаас өөрийгөө хамгаалах шаардлагатай хэмээн энэ бүхнээ тайлбарладаг юм билээ.
Гэвч түүнтэй адилаар нийгэмд гадуурхагдаж яваа ижил хүйстэн, трансжендер хүмүүс “Эд эрхтнээ хэрхэн өөрчилснөө ярьж, олон нийтийн хэвлэл мэдээллээр биеэ үнэлэх зар тавьж байгаадаа ичих хэрэгтэй” хэмээн хатуу сануулж, 60 гарсан хөгшин “эмэгтэй”-г хэн ч авахгүй гэж шуудхан хэлжээ.