Нэгэн зургийн түүх ба зураг дарсан эрийн эмгэнэм хувь заяа

thumb_size1994 оны эхэнд Кевин Картер алдрын оргилд гарлаа. Түүний авсан энэ зураг дэлхийг донсолгов. Тэр ээж аавдаа бахархалтайгаар ” хүн бүр намайг магтан сайшаацгааж байна, та хоёртоо өөрийнхөө хамгийн гайхалтай уран бүтээлээ харуулахыг ямар их тэсэн ядан хүлээж байна гээч энэ бол миний мөрөөдөж ч байгаагүй уран бүтээлийн минь оргил юм.” хэмээн захидалдаа бичиж явуулж байжээ. Кевин Картер 1993 оны хавар авсан ”Судан дахь өлсгөлөн” хэмээх энэ гэрэл зургаараа Пулцерийн шагналыг хүртсэн юм. Тэр бээр өлсгөлөнгийн талаар зураг дархаар Суданы нэгэн тосгонд иржээ өлсгөлөнгөөр үхсэн хүмүүсийн зурагнуудыг залхатлаа дарж аваад тосгоноос гараад алхалж байтал гэнэт хүүхдийн мэгшин уйлах сонсогдов.

Тэгээд мань эр тэр зүгт яван очтол өлбөрч үхэх гэж байгаа нэг бяцхан охин хэвтэж байхыг олж харав. Түүний зургийг дарах гэтэл гэнэт тас шувуу тэр охины хажууд ир суув гэнэ. Тэр тас шувууг үргээчихгүйн тулд болгоомжтойхон байршилаа сонгож аваад зургаа авав. Түүний дараагаар мань эр улам үзэмжтэй зураг буулгах гэж шувууг далавчаа дэлгэхийг нь хориод минут хүлээв. Гэвч хараал идсэн шувуу үхэх гэж байгаа охиныг хөдөлгөөнгүй ширтэн зогсож байсан тул зурагчин тэсвэр алдаж шувууг үргээн хөөжээ. Харин охин сүүлчийнхээ хүчийг шавхан цаашаагаа мөлхөжээ. Энэ бүхнийг өөрийн нүдээр харсан зурагчин маань бутны ёроолд очиж суугаад уйлжээ .

Тэр үед Суданы өлсгөлөн “моодонд” ороод байсан тул түүний зургийг шууд л худалдаж авав. Нью- Йорк таймс сонин энэхүү зургийг 1993 оны хавар хэвлүүлж мань эр ч нэр төрийг олов. Энэ бол түүний хувьд амжилт байсан юм. 1994 оны 5 сарын 24 нд Картер уг зургаараа Пулцерийн шагналыг гардан авав. Гэвч асуудал урган гарч ирэв. Тэр охин яасан бол? яагаад тэр түүнд туслаагүй юм бол? гэх асуултууд дараа дараагаараа тавигдаж эхлэв гэнэ. Сонин сэтгүүлүүд цаашид түүнийг гайхалтай гэрэл зурагчин хэмээн алдаршуулхаа болив.

” хөөрхийлөлтэй охины шаналалыг буулгах гэж тайван дурангаа шагайж байгаа хүн, тэр хүний сэгээр хооллогч тас шувуунаас өөрцгүй” хэмээн Флорида Тайм сэтгүүл дээр бичсэн байлаа. Картер сүүлд найз нартаа тэр охинд туслаагүйдээ харамсаж явдгаа нэг бус удаа ярьж байжээ. 1994 оны 6 сарын 27 нд тэр бээр амиа хорлон нас барав түүний захиас дээр ” би хоосорсон бүр мөсөн хоосорлоо үр хүүхдүүдийн зардал орон гэрийн төлбөр ч төлөх мөнгө төгрөггүй болсон надад тэдгээр өлбөрч үхсэн хүмүүс тэр охин, үхэл, хорсол,шаналал намайг эзэмдэн зовоох болоод байна. Хэмээн бичиж үлдээсэн байлаа.

www.zone.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …