Улсын төсөв дор арилжааны шинжтэй байгууллага, төвүүд бий болоод байгааг иргэд болоод дээд шатны хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Улсын гэсэн нэрэн дор мөнгө хүүлэгчид их болоод байна. Жишээлбэл: Дүүргийнхээ иргэдэд зориулсан гэх нэрийдлээр төсөл гаргуулж, батлуулаад өчнөөн оронтой мөнгө улсаас гаргуулчихдаг. Гэтэл тэд тэр үедээ улсын мөнгөөр ард түмнийхээ төлөө хийж байгаа нэртэй ч хэсэг хугацааны дараа хувийн болоод арилжааны шинжтэй болоод эргээд иргэдээ шулж байгаа нь нууц биш. Тэдгээр байгууллагууд нь оршин суугчдадаа үнэ төлбөргүйгээр үйлчилнэ, хөнгөлттэй үйлчилнэ гэхчилэн ярьдаг атлаа бодит байдал тэс өөр. Тухайлбал: Баянгол дүүргийн Усан Бассейн Спорт Сургалтын Төв нь Баянгол дүүргийн төсвөөс 2013 онд 182,329,30 төгрөг, 2014 онд 292,551,38 төгрөгийн санхүүжилт авсан. Тэгсэн атлаа өнөө дүүргийнхээ оршин суугчид болоод иргэдэд тодорхой зорилтот хүмүүст үнэгүй биш юмаа гэхэд хөнгөлттэй үйлчилдэггүй. Өнөөдөр Баянгол дүүргийн Усан Бассейн Спорт Сургалтын Төв-д нэг хүний цагийн 5500-12000 төгрөгөөр үйлчилж байна. Ийм маягаар улсын гэсэн нэрэн дор ажиллах арилжааны байгууллагууд газар сайгүй боллоо. Үүний гол буруутан бөгөөд гүүр болж байгаа хүн бол өнөө л Засаг дарга, түүний удирдлаганд ажиллаж буй хүмүүс юм. Үнэн хэрэг дээр та бидний татвараар ийм маягийн төсвийг батлуулж хэн нэгний бизнесийн эхлэл болгоод хаячихдаг. Ийм байдлыг зогсоомоор. Энэ бол энгийн л нэг жишээ. Яг ийм маягаар улсын төсвөөр иргэдэд хямд болоод үнэгүй үйлчилнэ гэж бариулчхаад, бодит байдал дээр тэнгэрт хадсан үнээр иргэддээ үйлчлэх нь шударга үнэнд хэр нийцтэй юм болоо?
Эх сурвалж: www.och.mn