Жүдоч Г.Отгонцэцэг Казахстаны иргэн болно

32_a3be73bb2d7076d054a93c52e2bf9c6da79e3e7dМонгол Улсын жүдоч Галбадрахын Отгонцэцэг ирэх сард Казахстаны иргэн болж байгаа талаар Vesti.kz цахим хуудаст мэдээллэжээ. Тус мэдээлэлд бичсэнээр, тэрээр Казахстаны иргэншилтэй болсноор ирэх наймдугаар сард Астанад болох дэлхийн аваргад тус улсыг төлөөлөн оролцох боломжтой болж буй юм байна.

Казахстаны эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч Жакен Саламатов Монголын тамирчинд маш их итгэл хүлээлгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Ирэх зургадугаар сард Отгонцэцэг Казахстаны иргэний үнэмлэхээ гардана. Улмаар Астанад болох дэлхийн аваргад орох юм. 2014 онд Астанад болсон зуны Гран-Прид ялалт байгуулсан мөчид тэрээр дэлхийн шилдэг тамирчдын жагсаалтын тавдугаарт бичигдэж байсан. Түүнээс хойш амжилт нь багагүй буурсан. Одоо тэрээр Шымкентэд тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэжээ.

Эх сурвалж: dnn.mn

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …