Монголын сагсанбөмбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж шигшээ багийн тоглогч Т.Санчир Филиппин улсын мэргэжлийн лиг PBA-д тоглох гэрээ хийсэн билээ. Т.Санчир РВА-гийн 8 удаагийн аварга “Вarangay Ginebra San Miguel” багт тоглохоор өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээ байгуулж тоглоод эхэлсэн ч эл гэрээгээ цуцалсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахм хуудаснаа ийн тайлбарласан байна. Тэрээр “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн