Өнөөдөр болох зарим үйл явдал

download (4)09:00 цагт Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд семинар зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд нээж үг хэлэх бөгөөд тус салбарын аж ахуйн нэгж байгууллагууд оролцох болно. Утас: 99159809, 88828910


09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагдаж байгаа марш тактикийн тэмцээний нээлтийн арга хэмжээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болно. Арга хэмжээг сурвалжилах сэтгүүлчдэд зориулсан автобус 07.30 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна.  Утас: 99160187


09:00 цагт ХХААЯ-наас салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнтэй танилцана. Энэ хүрээнд УМЭАЦТөв лаборатори / Мах,сүү,үр тариа, хүнсний ногооны аюулгүй байдлын судалгаа/, Эм судлалын хүрээлэн /Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн сан шинэчлэх/, ШУТИС-ийн Ургамлын задлан шинжилгээний лаборатори / Монголын хүн амын хүнсний бодот хэрэглээний судалгаа/ зэрэг газруудаар явна. Утас 99072224


09:00 цагт Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнүүдийн нэг болох Монгол, Францын эрүүл мэндийн салбарын анхны чуулга уулзалт Бишрэлт зочид буудалд болно. Утас 99068868


10:00 цагт АСЕМ-ийн бэлтгэл ажил болон нийслэлд энэ жил хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныхантай хамтран мэдэгдэл хийнэ. Арга хэмжээ Хангарди ордны 14 давхарт болно. 91040607


10:00 цагт Гадаад хэргийн яамны “Соёмбо” танхимд Донорын асуудлыг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэл хийх талаар Дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана. Утас: 264923


10:00 цагт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь авто зам угаах болон ногоон байгууламжийн талбай услах үйл ажиллагаандаа М Си Эс кока кола ХХК-ийн үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжаас гарсан усыг ашиглахаар болсон талаар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Гачууртын зам, 104 тоот хаягт байрлах “М Си Эс Кока Кола”-гийн үйлдвэрийн байранд  болно. Утас: 88102503


10:00 цагт Гадаад хэргийн яамны “Соёмбо” танхимд Донорын асуудлыг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэл хийх талаар дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдана. Утас: 264923


11:40 цагт “Гэр ухаан” Төрийн бус байгууллагаас “Мишээл ЭКСПО төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 90199108, 88089048, 88093881


12:00 цагт “Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ. Утас 99045949

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …