МУГТ О.Гүндэгмаагийн эмэгтэйлэг дүр төрх

download (5)Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Cosmopolitan сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр спорт, амьдралынхаа хожлыг эерэг хандлага хэмээн тодорхойлж, сонирхолтой яриа өрнүүлсэн байна.

Гавьяат маань саяхан АНУ-ын Форт Бинен хотод болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медалийг ихэрлүүлсэн юм.  О.Гүндэгмаа 25 метрийн төрөлд аваргалж, хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медаль хүртэж, 2016 оны олимпийн эрхээ баталгаажуулсан.

Мөн олон улсын буудлагын холбооноос гаргасан тамирчдын чансаагаар 25- мийн гар бууны төрөлд тэрээр нэгдүгээрт бичигдсэн билээ.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …