Дэлхийн од Женнифер Лопез-ыг Монголд урьж авчран наадмын үеэр дуулуулах тухай мэдээ чих дэлссэн. Мэдээж дэлхийн хэмжээний одыг урьж дуулуулах нь эргээд маш өндөр зардал гарах нь ойлгомжтой. Гэвч эдийн засаг хямарсан энэ үед Же Ло-г өндөр үнээр урихыг олон нийт таашаагаагүй. Тэгвэл дуучин Нара урлагийнхнаас анх удаа тэсрэлт хийж, “би үнэгүй дуулья” хэмээн ам нээсэн нь талархал, шүүмжлэлийг зэрэг дагуулсан.
Нэг хэсэг нь “Нарагийн ямар дуу дуулдгийг мэдэхгүй юм”, “өөрийгөө дэлхийн хэмжээний одтой жишиж үзлээ” гэхчлэн шүүмжлэл цахим ертөнцөөр сүүлийн 2 өдөр өрнөж байна. Тэгвэл энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Юутай ч үндэсний их баяр наадмаар Монголын урлаг соёлынхон үнэ төлбөр нэхэхгүйгээр дуулаад, ард түмнээ цэнгүүлээд, харин наадамд зарцуулахаар төсөвлөсөн гэх 2 тэрбум орчим төгрөгөө өөр нэн чухал зүйл зарцуулбал хэрэгтэйсэн. Наадамлаж, баярлаж цэнгэх, Женнифер Лопезийг урих, алдарт өгзгийг харахаас илүүтэй “баас, шээсэндээ хутгалдаж байгаа” өнөөгийн байдлаа нэн чухалд тооцож, цэвэрлэх байгууламждаа хөрөнгө хаявал дээрсэн.
Г.Эрдэм
www.ugluu.mn