Өнөөдөр: “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болно

download (4)09:00 цагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ), Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газар, МУЗН, МЗХ, НЗДТГ болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар–Марафон” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор болно. Арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНДЭЭС үзнэ үү…


09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгууллагдаж байгаа марш тактикийн тэмцээний хаалтын арга хэмжээг сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан автобус Соёлын төв өргөөнөөс явна. 99160187


09:00 цагт Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Улаанбаатар” Зочид буудлын Хөх “Асар” танхимд  семинар зохион байгуулна. Утас: 99159809: 88828910


10:00 цагт НМХГ-аас мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдөр, “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян, “Хатан туул” хөтөлбөрийн хүрээнд Зайсангийн гүүрээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын сав дагуу их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Утас: 91902025, 91887887


10:00 цагт Дэлхийн шилдэг автомашины брэндүүд нэг дор цуглах “Ulaanbaatar Auto Show 2015” автомашины үзэсгэлэнгийн нээлт “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 94939099


11:00 цагт  Нийслэлийн гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж амины орон сууцны хороолол болгох ажлын хүрээнд энэ жилээс нэгдсэн зохион байгуулалтад орж, төсөлд хамрагдаж буй иргэдтэй нийслэлийн Засаг дарга газар дээр нь очиж уулзана. Төслийн явцын мэдээлэл өгнө.  Уулзалт Буянт-Ухаа 1-ийн хойд талд хуучин 7-р сургууль дээр болно. Утас: 91040607


11:00 цагт “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд “Найрсаг хотын жаргалтай хүүхдүүд” тэрэгтэй парад Чингисийн талбайгаас эхэлнэ. Утас: 99193102, 88003320


11:30 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор КАНСАТ хөөргөх үзүүлбэр тоглолт болон шалгаруулалт  Яармагын дэнж дээр зохиогдоно. 09:00, 10:00, 10:30, 11:00 цагуудаас Драмын театраас үнэ төлбөргүй автобус үйлчилнэ.


12:00 цагт “Алтан Хальс” Олон Улсын Андерграунд Кино Наадмын нээлтийн ажиллагаа Монголын Үндэсний Их сургуулийн кино театрт болно.


13:00 цагт  Нийслэлийн гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулж амины орон сууцны хороолол болгох ажлын хүрээнд энэ жилээс нэгдсэн зохион байгуулалтад орж, төсөлд хамрагдаж буй иргэдтэй нийслэлийн Засаг дарга газар дээр нь очиж уулзана. Төслийн явцын мэдээлэл өгнө.  Уулзалт Баянгол дүүргийн 23-р хорооны байранд /Зурагтын хойно/  болно. Утас: 91040607


14:30 цагт өнгөрсөн 2012 оноос хойш Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж ирсэн “Спирт үү, Спорт уу” аяны нээлт буюу автомашингүй өдрийн хүрээнд зохион байгуулах “Унадаг дугуйн парад” Чингисийн талбайд эхэлнэ. Утас: 86094455, 88032196

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …