Өнөөдөр болох зарим үйл явдал

download (4)10:00 цагт МҮАН-ын төв байранд МУ-ын Хөгжлийн Бодлого Төлөвлөлтийн хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачдын зөвлөлдөх уулзалт болно. Утас: 95842289

10:00 цагт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар ӨМӨЗО-ны Худалдааны газар, Худалдааг дэмжих хороотой хамтран  Монгол-Хятадын бизнес уулзалтыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах гэж байна. Утас: 70109090

10:30 цагт МХЕГ, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо ТББ санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ  МХЕГ-ын хоёр давхарт болно.  Утас 91989890

11:00 цагт Японы ЗГ-с манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсролд оруулж буй буцалтгүй тусламжын  хүрээнд Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн 2-р байранд /Иргэний бүртгэл мэдээлэлийн төвийн ард байрлах/  Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв түүний салбар байгуулагууд, 116-р сургууль, Хараагүйчүүдийн үндэсний холбоонд нийт 300 сая иений хөрөнгө оруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ үйлчлгээ, оношилгоонд зориулагдсан 22 нэр төрлийн 233 ширхэг тоног төхөөрөмж, туслах хэрэгсэлийг гардуулж өгөх үйл ажиллагаа болно. Утас: 9916-9710

16:00 цагт Монгол дахь Туркийн Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй Турк хоолны өдөрлөгийн нээлт Кемпински зочид буудалд болно. Утас: 89004465

16:30 цагт Туркийн Элчин Сайдын яамнаас Туркийн соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй “Туркийн кино өдөрлөг”-ийн нээлтийн ажиллагаа “Тэнгис” кино театрт болно. Утас: 319015, 319017, 313105, 89004465, 96012511

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …