Хятадууд элдэв төрлийн сонин хачин наадам хийдгээрээ алдартай. Харин энэ удаад тэд тэжээвэр амьтдын махны наадам хийжээ. Энэ наадамдаа хулгайлсан, олсон, гэрийн тэжээмэл гээд хэдэн зуун амьтадаар шорлог хийсэн байна. Үүнийгээ тэд “нохойн махны их наадам” хэмээн нэрлэдэг бөгөөд өнгөрөгч жилүүдэд хаалттай болж өрнөж байсан юм. Хэдийгээр БНХАУ-ын Южин мужийн захиргаа харгис цуст үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байгаа ч нутгийн иргэд хуучин уламжлалаа эвдэхгүйг хичээж байгаа гэнэ.
Б.Нарангэрэл