Түнхний мултралтай хүүхдүүдийг эмчлэх төсөл хэрэгжинэ

olloo_mn_1433566553_2ff19e_3224Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл”-тэй 2015-2020 онд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зуржээ.

Тус төслийн хамт олон 2010 оноос Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж түнхний үений дутуу хөгжил, мултралыг оношлох эмчлэх чиглэлээр ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллаж эхэлснээс хойш Улаанбаатар хотын гурван амаржих газар, 2 дүүргийн нэгдсэн эмнэлэг, 11 аймагт оношилгооны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн юм. Мөн эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан байна.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний үений дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор хамтран ажиллах үйл ажиллагаагаа 2020 он хүртэл үргэлжлүүлэх юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих ажил нь ЭМСЯ-наас хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт нас барах эрсдлээс сэргийлэхийн тулд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 182-р тушаал “Нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр 2014-2020”-ийн зорилготой нийцэж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …