Нэг өндөг 2 шартай байх нь ямар учиртай вэ?

Өндөг бол та бидний өдөр тутмын өргөн хэрэглээний хүнсний нэг билээ. Тиймээс эрүүл, шинэхэн өндгийг сонгож хэрэглэж байх хэрэгтэй.

Өндөг нь хамгийн тэжээллэг хүнсний нэг боловч муудсан өндөг идэж хордлогонд орох аюултай шүү. Тиймээс шинэхэн өндгийг гэрийн нөхцөлд хэрхэн мэдэх аргыг хүсвэл зурган доорх холбоос дээр дарж үзээрэй.

cooking-with-double-yolked-eggs_2

Харин зарим тохиолдолд нэг өндөгнөөс 2 шар гарч ирэх тохиолдол байдаг. Танд ийм тохиолдол гарч байв уу? Үүний учрыг тайлбарлая. Фермийн нөхцөлд байгалийн арга, технологоор бордож үржүүлэн тэжээж байгаа нөхцөлд залуухан азарган тахианаас хээл авсан эмэгчин тахиа 2 шартай өндөг гаргах тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь маш ховор бөгөөд ихэр дэгдээхий болж төрнө гэсэн үг юм.

Олон сая тахиа тэжээж өндгийг нь хүн амынхаа хоол хүнсний эргэлтэнд оруулдаг АНУ болон Хятад л гэхэд 1000 өндөг тутмын нэг нь 2 шартай байдаг байна. Гэхдээ энэ нь өдөрт хэдэн зуун мянгаар тоологддог өндөгний хувьд ярьж байгаа шүү.

nestfresh-non-gmo-project-certified-dried-eggs-e1386616957350

Харин саяхан манай монголд тэр дундаа манай сайтын нэгэн хэрэглэгч 1 бүтэн сэт өндөг авахад бүгд 2 шартай байсан байна. Нэг дор ийм тохиолдол гарах нь ховор бөгөөд хүнсэнд хэрэглэхэд төдийлөн тохиромжгүй. Учир нь нэг тахианаас олон ширхэг, том өндөг гарган авч ашиг олох үүднээс химийн аргаар тахиаг бордох, хооллох асуудал манай урд хөршид энгийн үзэгдэл болсон. Тиймээс тэрүү химийн бордоогоор бордсон тахианы өндөг дотроо 2-3 шартай байх, амт шимт өөр байх, заримдаа цусархаг, хөх туяатай байх зэргээр илэрдэг байна.

images

Гадны улс орнууд хүн амынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлэх өндгийг хөдөө аж ахуй, фермээс хүнсний зах, дэлгүүр, мухлаг, супермаркетруу нийлүүлэхдээ тусгай технологоор өндөгний шинэхэн, муудсан эсэхийг шалгахын зэрэгцээ тусгай гэрэлтүүлэгч төхөөрөмж ашиглан өндгийг 2 шартай эсэхийг амархан шалгадаг байна. Ингээд 2 шартай өндөг илэрвэл стандарт бус хэмээн худалдаанаас гаргадаг аж.

Гадны гэлтгүй манай монголын томоохон дэлгүүр, нэр хүнд бүхий супермаркетууд өндгийг нийлүүлж худалдаалахдаа дээрх эрүүл хүнсний аюулгүй байдлыг хангах эрх үүрэгтэй байдаг.

Иймд нэг өндөг 2 шартай байх нь маш ховор тохиолдол бөгөөд хэрвээ танд ойр ойрхон 2 шартай өндөг таараад байвал хүнсний эрүүл, аюулгүй байдалдаа анхаараарай.

eggs-001

Эртний хятадууд 2 шартай өндөг тохиолдвол ам бүл нэмэх гэж байна хэмээн билэгшээдэг. Мөн эд баялаг арвижин баяжих нь хэмээн ярьцгаадаг байсан бол Зүүн өмнөд Азийн улс орнууд үхэл дагуулсан муу ёр хэмээн үздэг байжээ.

эх сурвалж: 1000jor.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …