Өнгөрсөн даваа гаригийн шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, III-IV хорооллын орчимд орон сууцны 8 давхарт нэгэн эмэгтэйг маш хэрцгийгээр 40 удаа хутгалаж амийг нь бүрлэгсэн хүн амины ноцтой хэрэг гараад байгаа билээ.
Тэгвэл амиа алдсан эмэгтэй нь 30 настай, Татварын ерөнхий газарт ажиллаж байсан, ТЕГ-ын удирдлагуудын их хэмжээний мөнгө завшсан хэрэгт гэрчээр оролцож байсан гэнэ. Мөн цагдаагийнхан хэрэг гарсан байрны бункерээс гэмт этгээдийн хэрэг үйлдсэн хутгыг олж, хутган дээрхи хурууны хээгээр гэмт хэрэг үйлдсэн байж болохуйц сэжигтэн эмэгтэйг баривчлаад байгаа аж.
Л.Бадрах ugluu.mn