50 настай Ганбууш буюу Н.Ган-Од 20 настай залуухан бүсгүй болж хувирчээ

ganbuush-ganod444927641201506081459Монгол хүн анх удаа хүйс солиулах мэс засалд амжилттай орж жинхэнэ эмэгтэй хүн болоод буй Гамбууш буюу Н.Ган-Од төгс бүсгүй болохоор гоо сайхны нэлээд олон хагалгаа хийлгэсэн билээ.

Өнгөрсөн онд өөрийгөө төгс эмэгтэй болж чадлаа хэмээн тунхагласан тэрээр Солонгос улсын “Wonjin beauty medical group”–ээс зохион байгуулсан фото моделийн тэмцээнд шалгарсан. Тиймээс түүний нүүрэнд илэрсэн хөгшрөлтийн эсрэг болох унжсан арьсыг нь татсан байна. Мөн бага зэрэг далийсан хамрыг засангаа илүү эмэгтэйлэг болгож өөрчилсөн.

Хамгийн сүүлд нь нүүрний хонхойж орсон хэсгүүдэд өөрийнх нь өөхнөөс авч, өөх суулгаад түүнд хийсэн хагалгаа дууссан билээ. Тиймээс өөрийг нь төгс эмэгтэй болоход нь чухал үүрэг үзүүлсэн “Wonjin beauty medical group”-ын нүүр царай болж яваа сурагтай. Хэдийнэ 50 насны босгыг давсан ч гоо сайхны мэс заслын орноос дахин мэндэлж 20 настай залуухан бүсгүй болон хувирчээ. Түүний энэ их өөрчлөлт тэсвэр тэвчээрийг олон хүмүүс сайшаан магтаж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …