Rokitbay хараал хэлдэг бүдүүлэг охидод дургүй гэнэ

rokitbayRokitbay нэрээр олонд танигдсан О.Баярсайхан хип хоп урсгалд өөрийн өнгө төрхийг тодорхойлсоор байгаа. Хөрслөг бор царай, давхраатай алаг нүдтэй чадварлаг реппер олонд танигдсанаасаа эхлээд л  бүсгүйчүүдийн зүрхийг булаасан. Гаргасан дуу бүр нь өвөрмөц хэв маягыг харуулдаг авьяаслаг залуу маань хараал хэлдэг охидод дургүй гэдгээ хуучилсан байна. Тэрээр ярихдаа “Ухаалаг эмэгтэй надад таалагддаг. Эрэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө мангардуу талдаа шүү дээ. Тиймээс түших багана, чиглүүлэх зүг болох эмэгтэйчүүдэд би дуртай. Харин дүр исгэсэн, ухаалаг болох гээд ядчихсан, шударга биш, бүдүүлэг хүнд дургүй. Нийгэм хичнээн чөлөөтэй болсон ч эмэгтэй хүнд хараалыг үг хэзээ ч зохихгүй”  хэмээжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …