Хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байна

imagesӨнгөрч 5 сард гарсан гэмт хэргийн 64.7 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бөгөөд үүний 4.2 хувийг насанд хүрээгүй хүүхдүүд үйлджээ.

Хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй байгаа ба хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд хохирох, гадуур тэнэх, цахим тоглоомонд донтох, гол ус, түймрийн аюулд өртөх зэргээр эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

Тиймээс их дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд амарч байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, хараа хяналт тавихыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас зөвлөж байна.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …