Жүжигчин Г.Ундармааг танихгүй хүн ховор. Хошин урлагаасаа түр чөлөө авч, сайн үйлсэд цагаа зарцуулах болсон. Үүнийхээ хажуугаар өөрийн найруулсан дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор хөдөлмөрлөж яваа. Хийж, бүтээсэн ажлаа цаг ямагт олон түмэнд тайлагнадаг.
“Ганц бие бүсгүйчүүд” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээг авсан жүжигчин бүсгүй маань өнгөрөгч өвөл ТЮТЮ уран сайхны киногоо үзэгч түмэндээ хүргэсэн. Харин Single ladies киноныхоо хоёрдугаар ангийг хийхээр аль хэдийнээ зураг авалтандаа гарсан гэдгээ дуулгасан билээ. Энэ удаад түүний мото төрх дэгжин хөргийг онцлон сонирхуулж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn