Өнгөрсөн даваа гаригийн шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, III-IV хорооллын орчимд орон сууцны 8 давхарт нэгэн эмэгтэйг маш хэрцгийгээр 40 удаа хутгалаж амийг нь бүрэлгэсэн хүн амины ноцтой хэрэг гараад байгаа билээ.
Тэгвэл эл хэргийг үйлдсэн Т гэгч 39 настай эмэгтэй нь талийгаач бүсгүй Э-гээс нөхрөө харамлаж амийг нь бүрэлгэсэн гэнэ. Тодруулбал, Т-ийн нөхөр Б нь амиа алдсан Э-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж, уулзаж учрах болсон тул нөхрөө алдахгүй гэж ийм аймшигтай, хүн амины хэрэг үйлдсэн ажээ.
Мөн талийгаачийг амиа алдаж байхдаа 10 минут орчим тусламж хүсч байхыг тус орцны нэг айл сонссон гэнэ. Гэвч иргэд айсандаа гарч чадаагүй аж.
Г.Сонор ugluu.mn