“Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар хар тамхи хэрэглэсэн хэргээр “аавынд” суусан ч, ял эдлэх хугацаа дуусгавар болсноор суллагдсан. Хорихоос суллагдаад удаагүй байгаа Баавар саяхан нэгэн бэсрэг наадамд оролцсон байна. Тэрээр “TV-5” телевизээс зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам”-д ая дуугаа өргөжээ. Баабар хорих ял сонсож, ял эдлэсэн ч сэтгэл санааны хувьд сайн байгаа аж.
Уран бүтээлдээ анхаарч эхлэсэн гэж ойрын эх сурвалж мэдээллэв.
Т.Түвшин
Ugluu.mn