Толины тухай “сонирхолтой – 10” баримт

Өдөр бүр бид толинд хардаг ч зүсээ тольдоход хэрэглэгдэхээс биш шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их нууцыг агуулсан гайхамшигтай эд гэдгийг нь төдийлөн анзаарч хардаггүй. Толийг XVI – XVII зууны тэртээгээс гэрийн тавилга болгож ирсэн бөгөөд галт уулын гаралтай шил, зэс, чулууг өнгөлж хийдэг байжээ. Ингээд үхрийн чих, эврээр чимэглэдэг байсан түүхтэй.
Толь биднийг цаг хугацаагаар аялуулдаг
9a248770559ddb24147e088090374672Толины тусламжтай цаг хугацаагаар аялах боломжтой гэдгийг Голландын физикч Хендрик Казимир (1909 – 2000) өөрийн туршилтаар нотолжээ. Казимирийн нөлөөллийн онолыг судалснаар толь ба вакум орчны харилцан үйлчлэлийн дагуу цаг хугацаагаар аялах боломжтой ажээ. Харамсалтай нь зөвхөн өнгөрсөн үе рүүгээ очихоос биш ирээдүй рүү аялж болдоггүй. Ингэж өнгөрсөн үе рүүгээ аялахдаа гэрлийн хурднаас ч түргэн аялаад ирэх боломж бий гэнэ.
Толины тусламжтай тархийг бүрэн судалж болно
010cbccb9c94c00571503ce3a34df81d
Мэдрэлийн эмгэг судлаач эрдэмтдийн явуулсан судалгаагаар толины тусламжтай хүний тархийг бүрэн судлах боломжтойгоос гадна мөчөө тайруулсан хүмүүсийн бие махбод, сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг ч анагаах боломжтой гэж үзжээ. “BBC” – гийн мэдээлснээр энэ судалгааг Энэтхэгийн эрдэмтэн Вилейанур Рамачандран 1990-ээд оноос эхлүүлсэн бөгөөд 20 гаруй жилийн туршилт судалгаагаараа тайллыг нь олсон юм. Энэ нь толины тусгалыг ашиглан мөчөө алдсан хүмүүсийн бие махбод болон сэтгэлзүйн өөрчлөлтийг анагаах арга юм.

Тодруулбал түүний хамгийн анхны өвчтөн нь Мексикийн хилийг давж АНУ руу орох гэж яваад нэг гараа алдсан Виктор байсан бөгөөд түүний тайруулсан гар нь байнга загатнаж байж суухын аргагүй болдог байжээ. Энэ тохиолдолд ямар ч өвчин намдаах эм, мэс заслын арга нэмэргүй. Мөчөө тайруулсны дараа хүмүүсийн 90% нь ямар нэг байдлаар маш хүчтэй өвдөлт мэдэрч энэ нь тархи мэдрэл, сэтгэлзүйд нь сөргөөр нөлөөлдөг. Үүнийг л толины тусламжтай анагаах нь гол зорилго нь ажээ.

Толь сэтгэцийн эмгэгийг эмчлэх боломжтой
8bb9970f1f38a4e58c5d79eaff454475
Эрдэмтэд толины тусламжтай хувь хүний өөрийгөө хэрхэн үнэлж дүгнэдгийг мэдэх боломжтой сэтгэлзүйн тестийг боловсруулж эхэлжээ. Тэрхүү тестийг сүнсний баяраар тоглодог ийм нэгэн тоглоомноос сэдэвлэжээ. Энэ тоглоом ёсоор толинд өөрийнхөө төрхийг харах төдийхөн сүүмгэр гэрэлтэй орчинг бүрдүүлж толиноосоо 1 м зайд толь руугаа харж суухаас эхэлнэ.

Өөрийнхөө төрхийг ажиж 10 мин орчим болсны дараа зүс чинь аажмаар замхран алга болж, удах тусам төрх чинь чинийх биш мэт хачирхалтай зүйлийг олж харна. Зарим хүн мал адгуус, ад зэтгэр харж эхэлдэг бол зарим нь ард нь зогсож байгаа сүнс сүүдрийг ч хүртэл хардаг. Чухам энэ үйл явц дээрээс л эрдэмтэд судалгааныхаа санааг олж ажилдаа орсон юм. Энэ арга нь шизофрени өвчтэй хүмүүсийг анагаахад ч тустай байж магадгүй гэнэ.

Толь хүний ухамсрын төвшинг хэлж өгдөг
c3604d64b5148b6a060015c44fac7b13
Толинд харсан хүн, амьтан бүр толин дахь тусгалаа хараад өөрийгөө гэж мэддэг болов уу? Энэ талаарх судалгааг 1970-аад оноос хийж эхэлсэн бөгөөд энэ нь хүн, амьтны ухамсрын төвшинг тогтоох арга болж иржээ. Барууны ертөнцөд 18 – 24 сартай хүүхдүүд толинд хараад өөрийгөө таньдаг байхад Кени, Фижи арлын зарим хүүхэд 6 нас хүрчихсэн мөртлөө өөрийгөө огт танихгүй байсан гэдэг.

Харин амьтдын хувьд толинд хараад шууд танихгүй ч өөрийгөө гэдгийг аажмаар мэдэх чадвартай байдаг ажээ. Тэдгээр амьтанд заан, горилла, бонобо, шимпанзе, дельфин, алуурчин халим, алаг шаазгай зэрэг орно.

Сар дэлхийн хоорон дахь зайг толиор хэмжсэн гэнэ
4681cab00705805d9f8456f20ac8359b
Сар дэлхийгээс 384.403 км алсад оршдог бөгөөд энэ нарийн хэмжээсийг толины тусламжтай гарган гэнэ. Сарны дэлхийгээс хэр хол зайд оршдог эсэх нь дэлхийн тойрог замын нөлөөгөөр харилцан адилгүй байдаг бөгөөд хамгийн ойр нь 363.104 км бол хамгийн хол нь 406.696 км байх ажээ.

Ийм нарийн хэмжээсийг эрдэмтэд Аполло хөлгийнхний саран дээр байршуулж үлдээсэн “The Laser Ranging Retroreflector” төхөөрөмжийн тусламжтай гаргасан юм. Энэ нь толин гадаргуутай шоо хэлбэртэй лазер юм. Энэ төхөөрөмжийн тусламжтай 3 см зайг ч алдалгүй хэмжиж гаргадаг. Түүнчлэн сарны тухай бүхий л мэдээллийг авах боломжтой бөгөөд сар жил бүр дэлхийгээс 3.8 см холдож байдгийг ч олж тогтоожээ.

Толийг маш олон зориулалтаар ашигладаг
ccdedc0b183f0024ebdd96d29dd31d73
Дэлхий дээр толины маш олон төрөл бий. Тэдгээрийн нэг нь дууны долгионыг дамжуулдаг дуу авианы толь юм. Энэ толийг дэлхийн II дайны үед Их Британичууд өргөнөөр хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь дайсны онгоцыг хаанаас ирж байгаа эсэхийг мэдэхэд тусалдаг байжээ.

Өдгөө ийм толь Их Британий газар нутагт нэлээд хэд байдгийг тусгай зөвшөөрлийн дагуу хөтөч тайлбарлагчийн хамт үзэж сонирхох боломжтой байдаг гэнэ. Ийм толь Их Британиас гадна Малтад бий. Малтагийн толь нь 61 м өндөр бөгөөд толины ойр орчим явахыг хориглодог.

Хагархай толинд битгий хар
5afd7e9346de792ee5f10c74d1f55d30
Тольтой холбоотой маш олон мухар сүсэг бий. Хэрвээ хагархай толинд харвал буг чөтгөр харагдахаас гадна эрч хүчийг тань сорох нигууртай. Толь нь та бидний хоёр дахь бие болдог учраас толийг хагалахаас сэрэмжлэх хэрэгтэй юм. Толь хагалбал танд долоон жил гай зовлон учирдаг гэлцдэг. Хоёрдогч бие болдог гэсэн утгаараа толь өөрийг нь гэмтээсэн хүнийг ч гэсэн зовооно гэж итгэдэг. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хийж явуулах хэрэгтэй ажээ.
Нялх хүүхдийг толинд битгий харуул
5b9261c9aea5d4ff7bd7f572b3a58188
Нялх хүүхдийг толинд харуулахгүй байх хэрэгтэй. Үүний уршгаар хүүхэд аймхай болохоос гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн байнга өвчин тусах магадлалтай гэнэ.
Сарын тэмдэг ирсэн үед толинд харж болохгүй
cde277d716b4e5af51ae838355b4dbda
Зарим оронд эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн эсвэл төрсний дараа толинд харж болохгүй гэж үздэг. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэж итгэдэг эмэгтэйн амьдралд сөрөг мууг дагуулна гэж итгэдэг ажээ.
Толь заавал хүрээтэй байх хэрэгтэй
4d82c5d23429a7dc3daae40c30deb588
Айл гэр, албан байгууллагын гээд аль ч газрын толь заавал хүрээтэй байх ёстой. Хүрээ нь эрч хүчийг бэлгэддэг учраас эрүүл мэндэд хор хөнөөл учруулж гэмтээхээс хамгаалах учиртай юм. Мөн түүнчлэн унтлагын өрөөнд толь байх нь зохисгүй бөгөөд амьдралдаа алдаа гаргахгүй байя гэвэл орныхоо дээр толь өлгөхгүй байхыг зөвлөдөг.
www.bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …