Э.Даваанасан, Б.Цэцэгбаяр нар хошой медальт бөхчүүд болов

32_55ec1ce5c321fa6ef9ad5033bb0befbdcc244df52015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн  гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д 4 өдөр үргэлжилж дууслаа.

Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 46, 50, охидын 65, 70 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 5 бөх барилдсанаас 65 кг-ын жинд барилдсан Чингэлтэй дүүргийн бөх Э.Даваанасан хүрэл, 70 кг-ын жинд барилдсан “Арслан” клубын бөх Б.Цэцэгбаяр мөнгөн медальд хүрч азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хошой медальт бөхчүүд болов. Өмнө нь Э.Даваанасан мөнгө, Б.Цэцэгбаяр хүрэл медаль авч байсан юм. Манай бөхчүүд нийт тус бүр 1 алт, мөнгө, 4 хүрэл медаль авлаа.

Энэ тэмцээн нь наймдугаар сарын сүүлчээр Босни-Герцеговина улсын Сараево хотод болох өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай өсвөрийн бөхчүүдийн хувьд томоохон сорилго боллоо.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …