65 настай Герман эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлжээ

PR20150523101404Дэлхийн дээд амжилтыг Германы эмэгтэй тогтоож  байна. Берлин хотын оршин суугч 65 настай Аннегрет Рауниг (Annegret Raunigk) 4 ихэр хүүхэд төрүүлж 13 хүүхэдтэй болжээ. Тэрээр Deutsche Welle RTL /телевиз/-ийн мэдээлснээр хамгийн өндөр настай ихэр хүүхэд төрүүлсэн хүнээр тодорчээ. Түүний ихрүүд 30-35 см харилцан адилгүй өндөртэй, 655-960 грамм жинтэй, 3 хүү 1 охин төржээ. Ихрүүд одоогоор тусгай инкубаторт байгаа аж.

PR20150523101359-300x169Аннегрет Рауниг нь дунд сургуулийн орос, англи хэлний багш юм. Мэргэжилтнүүдийн 35 жилийн нөр их хөдөлмөрийн хүчээр жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэл эрс буурсан байна. Рауниг нь үр шилжүүлэн суулгасны дараа Украйнд амьдарч байжээ. Рауниг 13 хүүхэд, 7 ач зээтэй аж. Түүний ууган хүү 40 настай, бага охин Лёле нь 10 настай юм байна.

 

www.duuren.mn

Санал болгох мэдээ

“Прада өмссөн чөтгөр 2” Box Office-ыг тэргүүлжээ

Анхны анги нь дэлгэцнээ гарснаас хойш 20 жилийн дараа үзэгчдийн хүртээл болсон “Прада өмссөн чөтгөр” …