Ийм нэг тэрслүү бодол олон хүнд төрж байгаа байх. Учир юу гэхээр өчигдөр Малайзад монгол эмэгтэй дөрвөн удаа буудуулж, маш хүнд бэртэл авсан тухай “Бернам” вэб сайт мэдээлсэн. Түүнийг мотоцикльтэй хоёр малайз эр буудсаныг гэрчүүд харсан гэнэ.
Хохирогч эмэгтэй “Toyota Land Cruiser” машинд явсан бөгөөд мотоцикльтэй хоёр этгээд гүйцэж түрүүлэн гал нээсэн гэнэ. Хэрэг явдал 17:45 цагт Дамансара дахь Датаран Утам хурдны зам дээр гарчээ.
Орон нутгийн цагдаагийн дарга Азми Абу Кассимын ярьснаар зэвсэгт этгээдүүд хохирогч руу нийтдээ 8 удаа буудсан аж. Энэ хэрэг их хэмжээний хар тамхи, өр зээлийн асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзээд, тус улсын цагдаа хүчнийхэн шуурхай мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Хэрэг явдлыг дэргэдээс нь харсан гэрчийн нэг “Буутай хоёр этгээд яваад өгсөн. Шархтсан эмэгтэйн нөхөр цагдаа дуудаж, маш их айж балмагдсан байсан” гэж ярьжээ.
Цагдаагийнхны өгсөн мэдээллээр хохирогчийг Дамансара дахь нэгдсэн эмнэлэгт хүргэн ирж яаралтай хагалгаанд оруулсан байна. Одоогоор хохирогчийн нэрийг Малайзын талаас зарлаагүй байгаа юм.
Урьдчилсан мөрдөн байцаалтаар энэ хэрэг урьдаас төлөвлөсөн, өс хонзонгийн сэдэлтэй байсан гэж Малайзын цагдаа нар мэдээлжээ.
Ийнхүү Зүүн өмнөд Азийн энэ оронд Монгол эмэгтэйчүүд маш их шуугиантай аллагын золиос болсон гурав дахь хэрэг энэ боллоо. Олонд түгсэн нь энэ болохоос цаана нь өчнөөн бүсгүйчүүд иймэрхүү аллагын золиос болсон гэдгийг ч үгүйсгэх арга алга.
Ер нь яахаараа Монгол бүсгүйчүүд маань Малайзад очихоороо аллагын золиос болдог байна… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ
Эх сурвалж: Gereg.mn
Түлхүүр үггэмт хэрэг
Санал болгох мэдээ
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …