Усайн Болт 200 метрийг 20.29 секүндэд туулав

8ff748a4fe711495621ece7f1b7daa3eОлон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг Даймонд Лигийн ээлжит өрсөлдөөн АНУ-ын Нью-Иорк хотноо болсон байна. Адидас гранпри нэрээр зохиогдсон тус тэмцээнд Ямайкын нэрт тамирчин Усайн Болт оролцож 200 метрийн зайд өрсөлдсөн байна. Гэхдээ тэрээр өөрийн дээд амжилтаа эвдэхэд 1 секунд дутжээ. Болтын хувьд 100, 200 метрийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.

  Усайн Болт Адидас гранпри тэмцээнд оролцож 200 метрийн зайг 20.29 секундэд туулж түрүүлсэн ч түүний үзүүлсэн хугацаа нэрт ойрын зайн гүйгчийн энэ улирлын хамгийн муу гүйцэтгэл байжээ. Ням гарагт Нью-Иорк хотын Рэндэл арал дээр дулаахан салхитай өдөр байсан. Харин Болт нэг секундэд 2.8 метр зайг туулсан гэсэн тооцоо гарчээ. Тэрээр 2009 оны Берлиндий дашт-нд 200 метрийг  19.19 секундэд туулж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байлаа.Харин Нью-Иорк хотноо энэ амжилтаа эвдэж чадаагүй. Бүтэн секүндээр хоцорсон хугацааг үзүүлжээ. 100 метрийн төрөлд мөн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг 28 настай Ямайк  эр энэ өдөр өөрийн илт тасархай түрүүлдэг уралдааныг үзүүлээгүй. Учир нь 2-р байранд орсон Ангилья улсын Зарнел Хьюс, Болтоос 3 доолийн алдагдалтай бариалсан байна. Тэрээр 20.32 секундын амжилтыг үзүүлсэн юм.  2014 онд гэмтлийн улмаас хязгаарлалттай талбайд гарсан Болт ирэх 8-р сард Бээжин хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аваргын тэмцээнд 200 метрийн зайг дор хаяж 20 секүндын дотор туулах зорилгыг урдаа тавиад байна. Болт энэ эжилийн эхээр Кингтонд 20.20 секунд, Остравад 20.13 секундын амжилтыг гаргаад байгаа.Өөрөөр хэлвэл энэ улирал 200 метрийн зайд 20 секүнд болон түүнээс доош хугацааг үзүүлж чадсангүй.

Хөнгөн атлетикийн хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг 100 метрийн төрөлд талбайн эзэн орны шилдэг тамирчин Тайсон Гэй түрүүллээ. Тэрээр 10.12 секүндын амжилтыг үзүүлсэн бол 3 доолийн дараа бариалсан Ямайкын Неста Картер 2-р байранд оржээ.

800 метрийн төрөлд Кэнийн гүйгч Давид Рудиша шилдэг нь байлаа. 800 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Ямайк эр энэ өдөр ядах юмгүй өөрийн үндсэн төрөлдөө түрүүллээ. Тэрээр 1 цаг 43 минут 59 секүндын амжилт гаргасан нь энэ улирлын хамгийн шилдэг амжилтаас 3.02 секундээр дутуу үзүүлэлт байжээ.

Рио 2016-д оролцохыг гол зорилгоо болгоод байгаа тулгууртай харайлтын тамирчин Бразилийн Фабиана Мурэр жилийн өмнө Нью-Иорк хотноо гаргаж байсан амжилтаа давтлаа. Тэрээр 4.80 метр дээгүүр харайсан нь Адидас гранприд түрүүлэхэд хангалттай байжээ.

Гурвын харайлтын төрөлд Кубын Педро Пабло Пичардо 17.56 метр харайж түрүүлсэн бол олимпийн мөнгөн медальт Америкийн Вилл Клэй 16.69 метр харайсан үзүүлэлттэй 2-т оржээ. Даймонд лигин улирлын дараагийн өрсөлдөөн 7-р сарын 4-нд Францын Сен дени хотноо болох юм.

Эх сурвалж: /www.ssport.mn/

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …