Т.Билгүүний аминд хүрсэн жолоочийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна

49cgfm35duqilip8k524tahuhcӨнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр хошин урлагийн “Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Т.Билгүүн авто машины ослоор зуурдаар хорвоог орхиж, монгол түмнийг харуусалд унагасан. Түүний хувьд хамтлагийнхантайгаа, мөн хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад ийн харамсалтайгаар амиа алдсан юм.
Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өвөрмонгол жолоочийн хувьд 15 жилийн ял авах төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл хэргийн шийдвэрлэлийн талаар ГХЯ-ын эх сурвалжаас тодруулахад “Асуудал нь шалгагдаад явж  байгаа. Эцэслэн шийдэгдэж хохироосон этгээд хэдэн жилийн ял авлаа гэсэн албан ёсны мэдээлэл манайд ирээгүй” гэв.

Д.Ундрах /24tsag.mn/

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …