Дэлхийн хамгийн ухаалаг, хөгжилтэй сэрүүлгүүд

Өглөөний мэнд бүсгүйчүүдээ. Өглөө сэрүүлэгээ  сонсохгүй нам унтаад, даргадаа загнуулж өдрийг тааруухан эхэлсээр залхаж байна уу. Эмэгтэйчүүд бид чинь гадагшаа гарахаасаа 2 цагийн өмнө босож бэлддэг хүмүүс шүү дээ. Гэтэл та нойрондоо дийлдээд сэрж чадахгүй хэцүү байна уу? Тэгвэл бид таньд зориулсан дэлхийн хамгийн ухаалаг сэрүүлгүүдийг цувралаар танилцуулж байна. Та өөртөө тохирсоныг олоод аваарай. Тэгвэл та хэзээ ч хоцрохгүй байх…
c814fca8d381550cbig1. Banclock сэрүүлэг. Дуугүй болгохын тулд та  ямар нэгэн юм худалдан авах л хэрэгтэй болно. Мөнгөө хий. Өглөө бүр нойрмоглоод байвал та бас хуримтлалтай болно шүү.

533a2768f0242c30big

2. Харанга буюу Hitting Sound Alarm Clock. Английн хуучин цайзад хүмүүсийг үдийн хоолонд нь дуудахад өнөө ч харанга дэлддэг. Таван зуун метрт сонсогддог энэ дуу таныг сэрээж л таараа.

fc2983cf56c4782bbig3. Гэрэлттдэг дэр буюу Glowing Pillow Alarm Clock. Нэг их чмээ шуугиан гаргаад байхгүй ч дэрэн доороос чинь хурц гэрэл тусаад эхэлбэл та унтаж чадах уу. Үнэхээр унтмаар байгаа бол нэг нүдээ аниад унтдаг юм уу, яадаг юм.
57d56a24e05b6cf6big
4. Ухаан шаардах сэрүүлэг буюу Puzzle Alarm Clock 1. Дуугарсаар байгаа сэрүүлгийнхээ дээрх эвлүүлдэг тоглоомыг л эвд нь оруулахгүшй бол үгэлжлээд л дуугараад байна шүү дээ. Ёсоор нь эвлүүлэх гэсээр байтал нойр сэргэж л таараа.
4e7cd967c4b0b2f3big5. “Нойргүйтэл” хэмээх No Snooze Alarm Clock. Авсаархан энэ металл хийц минут хагасын хугацаанд хоёр талаар нь түргэн түргэн ээлжлүүлж тавихгүй бол хэнд ч захирагдахгүй дуугарсаар л байх болно. Унтраах гэсээр байтал нойр чинь сэргэх биз.

73c6f3a14b68e9ccbig

6.“Хаяарай” хэмээх сэрүүлэг. Бөмбөг шиг авсаархан энэ сэрүүлгийг нойроо харамласан хүн холхон шиг хаясан ч гэсэн дуугарсаар л байх болно.
38d8d685e9eb5ddbbig
7.Чичирхийлэгчтэй энэ сэрүүлэг дуугараад эхлэхэд та аль нэг товгор дээр нь байгаа унтраах товчийг нь олох гэсээр байтал нойр чинь сэргэнэ дээ, лавтай
bdec8e3f7260836fbig

8. Дугуйтай сэрүүлэг. Өрөөн дотуур чинь нааш цааш яваад дуугараад байгаа болохоор чимээгүй болгохын тулд та хүссэн ч хүсээгүй ч орноосоо босохоос аргагүй болно.
0d88e84845fc15f7big
9. Лазер гэрэлтэй сэрүүлэг. Ердөө лазер гэрэл байндаа тусахад л хонх дуугарна.
a43032fb93b2f0adbig
10. Пуужин зөөгч сэрүүлэг Rocket Launcher Alarm Clock. Тав, дөрөв, гурав, хоёр, нэг….гээд л болоо.
www.emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …