Ким, Канье нар Диснейлэндэд бут авав

d5d4f13046220c4cbigӨчигдөр Америкийн нэрт хос болох Ким Кардашьян, түүний рэппер нөхөр Канье Уэст нар Норт охиныхоо хоёр насны ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Хосууд энэ өдрийг Диснейлэндэд өнгөрүүлэхээр шийдсэн байна. Өчигдөр тэд Диснейлэндыг бүтэн өдрөөр нь түрээслэж аваад зөвхөн хамгаалалтдаа нэг сая орчим долларыг зарцуулжээ.

Ким охиндоо цахим хуудсаараа мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд төрсөн өдрийн баярын үеэр авахуулсан хэд хэдэн зургаа байршуулсан аж. Охиных нь хамгийн дуртай хүүхэлдэйн баатар бол Микки Маус гэнэ. Гэрэл зургийн дор Ким “Миний амттайхан Микки Маус, төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичжээ. Охинд баяр хүргэхээр уг хүрээлэнд хамаатан саднууд нь болон ойр дотны найз нөхөд нь хүрэлцэн иржээ.

fe4a5b550a708e03big 6282029ef2035029big

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …