Хууль бусаар алт олборлосон компанийн захирлыг цагдан хорьжээ

4dd624b074856f40bigСэлэнгэ аймгийн Ялбаг сумын Ерөө гэдэг газар хууль бусаар алт олборлож, бусдыг залилсан “Суут цэнхэр” компанийн захирал Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хорьжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 214-өөр эрүүгийн хэрэг үүсгэж, байгаль орчинд хор хохирол учрулсан, бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Гэвч түүнийг 14 хоногоор цагдан хорих хугацааг сунгасан ч Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, цагдан хорих захирамжийг хүчингүй болгуулсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …