Гэрийн нөхцөлд хуурайшиж хагтаад байгаа үсээ арчилах арга

38944bec9883b5c2bigҮс ягаад хагтаж хуурайшиж эхэлдэг вэ?
Үсээ өдөр бүр угаах нь үсэнд өөрт хэрэгтэй тослогоо алдахад хүргэж ингэсэнээр үс хуурайшиж эхэлдэг. Хуурайшаад ирэхээрээ тослогтож хагтаж эхэлнэ. Мөн үсны гүн тэжээл дутагдаад ирэхээр хагтаж хуурайшдаг. 7 хоногт нэг удаа тогтмол гэрийн аргаар маск хийх эсвэл зориулалтын тос түрхэж байх хэрэгтэй. Мөн цусны эргэлтээ сайжируулан үсээ том самаар самнаж байх нь ч тус болдог. Хэт их халуун индүү сэнс хэрэглэх нь бас үсийг хуурайшуулж байдаг тул халуунаас хамгаалах (spray)цацагч цацаж өгөх нь чухал.
Зөвөлгөө:
Ангижруулагчаа хуйхандаа биш зөвхөн чихнээс доорх хэсэгтээ л түрхэж зөөлөрүүлэх хэрэгтэй учир нь ангижруулагч нь зөвхэн гэмтэлтэй үзүүр хэсэгт л хэрэглэх зориулалттай байдаг.
Хэрвээ үсээ угаасны дараа арзайгаад хатчихдаг бол 100% битгий ангижруулагчаа зайлаарай. Ингэж бага зэргийг үлдээх нь үс хатахдаа хуурайшаад арзайхаас хамгаална.
Үсний самаа ойр ойр гүн цэвэрлэж байх нь бас их чухал шүү. Ингэхдээ уксус ашиглаж бохирдолыг 100% арилгаарай.
Ингээд гэрийн нөхцөлд хаг болон хуурайшилтаас салах хэд хэдэн арга хуваалцая!

1) Олив тосыг ашиглах арга!
Хуурайшиж хагтаад байгаа үедээ олив тосыг халааж байгаад хуйхандаа массаж хийгээд сайтар түрхэж өгнө. Ингээд малгай эсвэл алчуураар боогоод унтана, маргааш нь сайтар угаагаарай. Хэд хэдэн удаа угааж тослогыг бүрэн арилгаад ангижруулагч ашиглаарай!
Ингэж удаан хугацаанд байлгасанаар үс гүндээ хүртэл тэжээл аваад хагтах нь мэдэгдэхүйц арилах болно.

2)Коконат тосыг ашиглах арга!
Коконат тос мөн адил үсэнд маш сайн тэжээл өгч ургуулж өгдөгөөр нь хүмүүс мэднэ байх. Эхлээд 3-5 том халбага коконат тосыг хуурайшсан хуйхандаа түрхээд тэр чигт нь 1 цаг байлгаад угаагаарай. Бас нэгэн давуу тал нь маш олон шампон өөртөө коконат тос агуулсан байдаг ба үсэнд маш сайн тэжээл өгч байдаг байна.

3)Зөгийн бал ашиглах арга!
Гарын дор байдаг бас нэгэн зүйлээр загтанаж хуурайшаад байгаа хуйхаа тордоорой! Тэр тусамаа загтанаж байгаа бол энэхүү аргыг ашиглаарай. Зөгийн балыг уснаас гарч ирээд чийгтэй үсэндээ тэр тусамаа хуйхандаа сайтар түрхэж массаж хийж өгөөрэй. 2-3 цаг болоод угаагаарай. Ингэх нь зөгийн бал хатаж хуурайшсан хуйханд гүн чийгшил өгч загтанахаас ч хүртэл хамгаалах шидтэй байгаа! Өнжөөд нэг удаа энэхүү аргыг ашиглан хагнаасаа бүр мөсөн салаарай.

4)Нимбэг болон сармис ашиглах арга!
Энэхүү аргыг нэг газар нь л мэдэгдэхүйц хуурайшаад хуйх нь хуулараад байгаа хүмүүс ашиглаарай.
Хагас лимон болон 2 оос 3 хумс нухшилсан сармисаа холиод зуурмаг болгоод яг хэрэгтэй гэсэн газараа түрхээд 20-30 мин болоод угаагаарай. Сармис нь элдэв нян үрчихээс хамгаалдаг бол лимон нь хуурайшсан арьсыг тэр чигт нь салгаж гуужуулж хуулж өгдөг байгаа. (Загтанаж хорсох болно хэрвээ хүсвэл хугацаанаас өмнө угаагаарай)
Хүсвэл 2-3 халбага лимоны шүүсийг бага зэрэг усанд хийгээд хуйхаа шавшиж бас болно. Усанд ороод гарахдаа шавшиж өгөөд хатаана.

5) Хүнсний сода ашиглах арга!
Эхлээд хэрэглэх үед үс бага зэрэг хуурайшиж мэднэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа үс зөөлөрөөд гялалзаад ирдэг байгаа, мөн хагнаасаа ч салчихна. Усанд орохдоо 2 хоолны халбага содаг бага зэрэг устай холиод өтгөн зуурмаг болгоорой. Ингээд үүнийгээ хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй (2-3 мин). Бүлээн усаар эсвэл шампон ашиглан угаагаарай.

6)Хэрэглэж байгаа шампоноо солих. Магадгүй таарахгүй шампон хэрэглээд үс тань хагтаад байж мэдэх юм.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …